Эгч, дүүсийн ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Эгч, дүүсийн ялыг хэвээр үлдээлээ

БНХАУ-ын иргэн Жо Ху Енийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Ч.Баасанхүү, Д.Уянга, Д.Нямдаваа нарт холбогдох хэргийг   Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимийн шүүх бүрэлдэхүүн  өчигдөр  хянан хэлэлцэж шат шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Тэд одоогоос гурван жилийн өмнө талийгаач Жо Ху Енийг шунахайн сэдлээр  хэвлий,  нүүрэн тус газар нь есөн  удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн  юм. Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээс  өнгөрсөн жил Д.Уянгад 22,  Ч.Баасанхүү, Д. Нямдаваа нарт  20-21 жилийн хорих ял оноож байжээ. Уг хэргийг бүлэглэн үйлдсэн Д.Уянга, Д.Нямдаваа нар  эгч дүүс юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж