”Википедия” хамгийн их хандив авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

”Википедия” хамгийн их хандив авлаа

Википедийг үндэслэгч Жимми Уэйлс. Фото ©AFP     

Интернет-нэвтэрхий толь "Википедия" өөрийн түүхэндээ хамгийн их хандив цулуулсан нь 16 сая ам.доллар болжээ. Энэ тухай "Википедия" сүлжээг үндэслэгч Жимми Уэйлс (Jimmy Wales), Wikimedia Foundation сангийн сайтад өгүүлсэн байв.

Wikimedia Foundation санд өнгөрсөн оны хэмжээгээр 500 мянган хандив ирсэний нэг хандивын дундаж нь 22 ам.доллар байжээ.

Уэйлс өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын дундуур дахин хандив цуглуулж эхэлснээ мэдэгдсэн байв. "Википедия" интернэтийн нэвтэрхий толийг 2001 онд нээсэн ба тэр нь арилжааны бус төсөл учраас техникийн баазаа хандивын мөнгөөр санхүүжүүлдэг. Жил бүр хэрэглэгч нартаа хандан хандиваар дэмжихийг уриалдаг бөгөөд 2009 онд найман сая доллар цуглуулсан байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж