Wikileaks ”Газпром”-ын тухай америкчуудын яриаг нийтлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Wikileaks ”Газпром”-ын тухай америкчуудын яриаг нийтлэв

Газпромын төв байр. Фото: AFP

Оросын байгалийн хийн "Газпром" компани нь үр дүнгээр тааруухан төрийн монополи ба түүний зорилго нь эдийн засаг биш улс төр гэж Америкийн дидломатууд үзсэн тухай энэ сарын эхээр Wikileaks сайт ба түүний Герман түнш Spiegel шинэ материал гарган таввьсан байна.

Баримтад "Газпром" нь Оросын авлигын системд хамаатай байж болохыг өгүүлсэн байв. Компанийн топ менежерүүдтэй ярилцан уулзахад хэцүү гэж дипломатууд өгүүлжээ. Тухайлбал америкчуудыг уг компанийн захиргааны орлогч Александр Медведевтэй уулзахад тэрээр хоккейн лигүүд КХЛ ба НХЛ хоёр хэлэлцээр байхгүй гэж ярьж байсан гэнэ. Мөн тэр ярилцлагаар Украиныг байгалийн хийн 2009 оны дайн эхлүүлсэн гэж хэлж байжээ.

Өөр нэг менежертэй нь ярилцахад тэрээр компанийн гол зорилго нь хүн амыг хямд хийгээр хангах дараа нь зах зээлд хөрөнгө нэмэх гэж хэлж байсан гэнэ.

"Газпром" нь Оросын томоохон компани ба байгалийн хийн экспортын давуу эрхийг эзэмшпэг. Түүний хувьцааны 50 хувь нь улсын мэдэлд байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж