Согтуу аваргуудыг Америкт “эрүүлжүүлэв”

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Согтуу аваргуудыг Америкт “эрүүлжүүлэв”

Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах шайбатай коккейн аварга болсон Оросын шигшээ багийнхан Баффало хотоос нутаг буцах онгоцондоо сууж чадсангүй. Тэдний ихэнх нь согтуу байснаас хоккейчин залуусийг онгоцонд оруулсангүй. Тэдний ачаа ч тэнд үлдсэн байв.

Тэд баасан гаригт л буцан ирэх бололтой. Болсон хэрэг явдлын талаар тодорхой мэдээлэл гараагүй ч FanHouse сайтын мэдээнд нийтдээ гуч орчим хүн согтуу байсан бололтой. Уг сайт АНУ-д зөвхөн 21 настай залууст архи хэрэглэхийг зөвшөөрдөг хэмээн сануулсан байлаа.

Оросын баг шигшээ тоглолтод Канадын багийг хожсон юм. Энэ тэмцээнд 20 нас хүртлэх зулуус оролцдог. Найман жилийн дотор анх удаа ааварга болсон ба  шигтээ тоглолтод 0:3 харьцаатайгаар хожигдож яваад гурав дахь үед таван шайбыг Канадын хаалганд оруулан хожжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж