Орос, Монгол хамтарч уран олборлоно

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Орос, Монгол хамтарч уран олборлоно

Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Монголтой байгуулсан  Засгийн газар хоорондын "Дорнод уран" гэх уран олборлох хамтарсан үйлдвэр байгуулах тухай гэрээг баталгаажуулан гарын үсгээ зурсан тухай пүрэв гаригт Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Орос нь Монголтой уран олборлох талаар хамтаран ажиллахаар гэрээ байгуулсан анхны улс болж байна. Хамтарсан компанийг ижил хувьтайгаар Оросын талаас ОАО "Атомредметзолото" (АРМЗ), Монголын талаас "Монатом" оролцон байгуулах юм.

“Компанийн ажиллагааны үндсэн чиглэл нь ураны хүдрийн хайгуул ба олборлолт, тээвэр, хүдрийн боловсруулалт ба эцсийн бүтэгдэхүүнийг борлуулах мөн Монголын нутагт дэд бүтэц барих ба хөрөнгө оруулалт, цөмийн болон цацраг туяа, экологийн аюулгүй байдлыг хангах зэрэг болно” гэсэн хэвлэлийн албаны мэдээг РИА Новости иш татсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж