Алга болсон ченж залуугийн машиныг олжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Алга болсон ченж залуугийн машиныг олжээ

Эртний үнэт эдлэл худалддаг Б.Наранбат гэгч өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Түүнийг цагдаагийнхан улс орон даяар эрэн сурвалжилж байгаа ч өнөөдрийг хүртэл олдоогүй  байгаа аж. Тэрбээр гэрээсээ гарахдаа “Нэг хүн хуучны хийцтэй, мөнгөн эмээл зарна гэж утсаар ярилаа. Очиж үзээд ирье” гэж гэрийнхэндээ хэлээд гарчээ. Б.Наранбат гэрээсээ гархадаа биедээ бэлнээр 40 гаруй сая төгрөг авч явсан  байна. Цагдаагийнхан түүний унаж явсан “Тоёото” маркийн авто машиныг хоёр хоногийн дараа Гурвалжингийн гүүр орчмоос олсон юм. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж