Өвлийн “Уиверсиад” удахгүй эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Өвлийн “Уиверсиад” удахгүй эхэлнэ

Дэлхийн оюутны өвлийн спортын XXV “Универсиад” нэгдүгээр сарын 27-ноос
хоёрдугаар сарын 6-ны өдрүүдэд Турк улсын Эрзурум хотноо болох гэж
байна. Тус наадмыг FISU буюу Олон улсын оюутны спортын холбооны шууд удирдлага дор Туркийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах хорооныхон зохион байгуулах юм. “Универсиад-2011” өвлийн наадмын хөтөлбөрт уулын цана, гүйлтийн цана, биатлон, кёрлинг, уран гулгалт, тэшүүр, хоккей, сноуборд зэрэг 11 спортын төрөл багтсан бөгөөд манай улсаас одоогийн байдлаар тэшүүр шорт трек болон гүйлтийн цанын төрөлд долоон тамирчин оролцохоор болоод байна. Өмнө нь Монголын оюутан тамирчид 2009 онд Харбинд болсон XXIV “Универсиад”-д уулын цана, цана, тэшүүр, шорт-трекийн төрөлд өрсөлдөж байжээ.

Өвлийн “Универсиад” наадам 10 өдрийн турш зохиогдож, 18-28 насны оюутан тамирчид оролцдог уламжлалтай. Түүнчлэн зөвхөн спортын арга хэмжээ бус урлагийн төрөл бүрийн тоглолт, нээлт болон хаалтын ажиллагаа нь бага олимпийн төвшинд зохиогддог соёл, спортын томоохон баяр юм.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж