Өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Улаан-уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Баянзүрх, Цагаан-Уул, Цэцэрлэг, Хатгал зэрэг сумдын нутгаар цасны зузаан хээр тал газраа 25-30 см, уул, гуу жалгандаа 80-100 см хүрсэн байна. Цэцэрлэг сумын Өлийн даваа, Могойн голын зам, Улаан-Уул сумын Тоомын даваа цасанд хаагдсан бөгөөд автомашинууд тойруу замаар явж байгаа гэнэ. Өвөлжилт хүндэрч Улаан-Уул суманд 173 тооны, Ренчинлхүмбэ суманд 102 тооны мал хорогдсон мэдээллийг аймгийн Онцгой байдлын хэлтсээс ирүүлжээ. Харин Завхан аймгийн хувьд Засаг даргаар ахалсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрч болзошгүй Түдэвтэй, Баянхайрхан, Нөмрөг, Яруу, Асгат, Баянтэс, Тэс, Тэлмэн сумдад ажиллаж байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж