Малчны хотонд орсон чононоос галзуу өвчин илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Малчны хотонд орсон чононоос галзуу өвчин илэрчээ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын I багийн “Хар толгой” гэдэг газар өвөлжиж байгаа иргэн П-ын хотонд энэ сарын 01-ний шөнө галзуу өвчний шинж тэмдэг бүхий нэг чоно хурга барьсан аж. Уг хургыг нь уг айлын нохой идэж галзуурсаныг устгажээ. Устгалд оруулсан хурга, нохойноос дээж авч, аймгийн Мал эмнэлэгийн газрын лабораторид шинжлүүлэхээр явуулсан байна. Сумын малын эмч уг хот айлын 3000 гаруй толгой малд урьдчилан сэргийлэх вакцин хийж, хашаа хороонд ариутгал хийсэн тухай аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.       
     

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж