Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Хамгийн зоригт муур

Британийн Dogs trust байгууллагад маш чухал ажил гүйэтгэдэг нэгэн муур байдаг байна.  Пого нэртэй тэр муурыг Британийн хамгийн зоригт муураар нэгэнт тодруулж амжжээ. Тэрээр долоо хоног бүр өөрийн төрлийн хамгийн заналт дайсан гэгддэг арав гаран ноходтой ойр “танилцах” үүрэг хүлээдэг байна. Тэдгээр нохдыг мууртай танилцуулах болсон шалтгаан нь шинээр нохой авч байгаа эзэд гэртээ мууртай байдгаас үүдэлтэй аж. Өөрөөр хэлбэл гэртээ байгаа муурандаа шинээр тэжээхээр болж байгаа нохой нь хэрхэн хандах нь вэ гэдгийг эхлээд Пого мууран дээр туршдаг юм байна.Хамгийн эхэлж Пого муурыг торны цаана суулгаж байгаад нохдыг сараалжны цаанаас “уулзуулдаг” гэнэ. Энэ уулзалт ихэвчлэн ширүүхэн харилцаагаар дуусдаг ч зарим тохиолдолд эсрэгээрээ байх нь бас бий. Ийм үед Погогийн мөчөөгөө өгдөггүй хурц авир засардаг бөгөөд түүнийг торноос гарган ноходтой хамт байр байдлыг аждаг аж. Үүний дараа харилцааны зөрчилгүй байвал сэтгэл нь ханасан нохойны эзэн гэр бүлийнхээ бас нэгэн шинэ гишүүнийг гэртээ аваачиж болдог гэнэ. Жилдээ Dogs trust байгууллага 16 мянган нохдыг шинэ эзэнтэй болгодог тул эрэлхэг Погогийн ажил дундрахгүй ажээ.

Видео

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж