С.Ням-Очирын бэртэл эдгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

С.Ням-Очирын бэртэл эдгэжээ

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, манай шилдэг жүдочдын нэг С.Ням-Очир гартаа бэртэл аваад байсан билээ. Тэгвэл С.Ням-Очирын бэртэл илааршиж, тэрбээр энэ сарын 14-15-ны хооронд болох дэлхийн шилдэг жүдочдын “World Masters” тэмцээний бэлтгэлээ базааж эхэлжээ.

С.Ням-Очир өнгөрсөн оны есдүгээр сард Японд болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх үедээ тохиондоо хүнд гэмтэл авсны улмаас медалийн төлөөх шийдвэрлэх барилдааныг орхиж, өнгөрсөн оны сүүлээр болсон Азийн наадмыг ч хүртэл өнжсөн юм. Ур чадвар нь өсч яваа шилдэг жүдоч гэдгээ өнгөрсөн жил оролцсон тэмцээн бүртээ нотолсон түүнийг энэ жил илүү олон амжилт хүлээж байгаа гэдэгт найдаж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж