27 жилийн дараа Венесуэль нисгэгч “Формула нэг”-т

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

27 жилийн дараа Венесуэль нисгэгч “Формула нэг”-т

“Формула нэг”-ийн түүхэнд 27 жилийн дараа гарч ирсэн анхны Венесуэль нисгэгч Пастор Малдонадо ирэх улирлынхаа талаар ярьжээ. Тэрбээр Рубенс Барикелогийн хамтаар анхны жилдээ “Уиллиамс” багийг төлөөлөх билээ. Малдонадо ЖП2 ангилалд түрүүлснийхээ дараачаар “Формула нэг”-т уригдсан бөгөөд 2011 оны ДАШТ-нд оролцох бэлтгэлээ хангаж байгаа юм. Тэрбээр энэ спортын түүхэнд Жонни Сесоттогоос хойш гарч ирж байгаа анхны Венесуэль нисгэгч юм. Тус багийг орхисон Нико Хюлкенбергийг орлон “Уиллиамс” багт ирж байгаа Малдонадо 38 настай Рубенс Барикелотой нэг баг болох билээ. 1993 онд анхны уралдаанаа “Формула нэг”-т хийж байсан Бразил эр 11 уралдаанд түрүүлж, 68 удаа шагналын тавцанд гарч байсан туршлагатай нэгэн учраас Малдонадод их зүйлийг сургана гэж тэрбээр найдаж байгаа юм. Гэхдээ Малдонадогийн хувьд “Формула нэг” гэдэг цоо шинэ зүйл учраас улирлын өмнөх сорил уралдаанууд түүнд их зүйлийг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Дашрамд сануулахад, 2011 оны эхний уралдаан гуравдугаар сарын 13-нд Бахрайны Сахир тойрог зам дэр явагдана.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж