Канадын элчийн “эрхийг хаслаа”

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Канадын элчийн “эрхийг хаслаа”

Кот Д’Ивуар улсын төрийн тэргүүн Лорент Гбагбо Их Британи болон Канад улсын элчин сайдын эрхийг хассан тухай тус улсын мэдээллийн байгууллага мэдээллээ. Энэ нь хоёр улсын хийсэн мэдэгдлийн эсрэг арга хэмжээ гэсэн байна. Харин Канад болон Их Британийн зүгээс Гбагбогийн энэ шийдвэр хүчин төгөлдөр биш гээд түүнийг огцорч, сонгуульд хууль ёсны ялалт хүлээсэн ч засгийн эрхэнд гарч чадаагүй байгаа Алассане Оуаттарад суудлаа тавьж өгөх хэрэгтэй гэсэн юм.

НҮБ-ын 500 гаруй цэргээр хамгаалуулж байгаа Оуаттараа Баруун Африкийн тусгай хүчнийхнийг Гбагбог зайлуулахыг хүссэн байна. Баруун Африкийн орнуудын нэгдэл “Эковас” Гбагбог хүчээр огцруулах ёстой гэж үзэж байгаа ч эхлээд хэлэлцээрийн журмаар асуудлыг шийдэхийг оролдох хэрэгтэй гэв. Гбагбогийн хувьд төрийн зэвсэгт хүчин болон төрийн өмчит хэвлэл мэдээллийн байгууллагуудыг удирдах эрхтэй байгаа аж.

Их Британи болон Канад улс Гбагбогийн томилсон элчин сайд нарыг хүлээн зөвшөөрөөгүй орнууд билээ. Харин Кот Д’Ивуар дахь хоёр улсын элчин сайдын яамд хэвийн ажиллах болно гэж мэдээлжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж