УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан спикер Д.Дэмбэрэлд албан бичиг илгээж, Ц.Шинэбаяр гишүүнийг бүлгээс албан ёсоор чөлөөлүүлэхээр болсноо мэдэгджээ. Бүтэн хоёр сарын турш бодож үзэхийг санал болгосон ч Ц.Шинэбаяр гишүүн МАХН-даа үлдэхээр чигээрээ зүтгэсэн учир тийнхүү бүлгийн гишүүнээс гаргахаар болсон байна. Бүлгийн хүсэлтийг УИХ-ын дарга ёсоор болгожээ.
Д.ОЮУН