Чөлөөт бөхийн ОУ-ын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн ОУ-ын тэмцээн болно

Чөлөөт бөхийн спортын мастер Л.Ням, спортын мастер Л.Даваа нарын нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох гэж байна. Тус тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, Ганьсү муж, ОХУ-ын Буриад болон Монголын чөлөөт бөхийн тамирчид эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 96, -100 кг, эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг-ын жинд өрсөлдөх ажээ.

Сонирхуулахад, нэгэн үе чөлөөт бөхийн дэвжээнд барилдаж байсан доктор, профессор Л.Ням болон Тэжээлийн ургамал, үр үйлдвэрлэгчдийн холбооны захирал Л.Даваа нар ихэр бөхчүүд юм.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж