Прокурорууд шалгуулж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Прокурорууд шалгуулж дуусчээ

Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд ажиллаж буй  прокуроруудаас энэ сарын 5-ны өдрөөс өчигдрийг дуустал “Прокурорын үйл ажиллагаа мэргэжлийн түвшин тогтоох” шалгалтыг Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс авч дууслаа. Шалгалтын нэгдсэн дүн ирэх долоо хоногт гарах юм байна. Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Прокурорын үйл ажиллагааа мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж дүгнэнэ” гэж заасныг үндэслэн эл шалгалтыг авсан байна. Зөвхөн нийслэлд төдийгүй орон нутагт ажиллаж буй прокуорууд ч уг шалгалтад хамрагдаж эхэлжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж