”Газпром” 24 тэрбум ам.доллар олно

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

”Газпром” 24 тэрбум ам.доллар олно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дотоодын зах зээлд байгалийн хийн үнийг либералчилснаас гурван жилийн дотор Оросын "Газпром" компанийн орлого 24 орчим тэрбум ам.доллараар нэмэгдэх гэнэ. Ашигт малтмал олборлоход нэмэгдүүлж байгаа татварын хэмжээнээс энэ орлого олон дахин илүү болно.

    Нэмэлт татварыг энэ жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 237 болгосон ба 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 251 рубль, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 265 рубль болгож байна. Татварыг нэмснээр Газпром холдинг 2011 онд төсөвт  1,6 тэрбум ам.долларыг оруулах ёстой. 2012-2013 онуудад дахин  4,3 тэрбумыг оруулна.

    Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард “Газпром” Оросын дотоод зах зээлд байгалийн хийн шинэ үнийн журамыг мөрдөхөөр болсон ба дотоод, гадаад зах зээлийн хийн нийлүүлэлтийн орлогын хэмжээг адилхан болгож байгаа ажээ.

    Үнийг чөлөөлж байгаа нь энэ жилээс эхлэн хэрэгжиж байна. Гэхдээ өмнө бичигдсэн урт хугацааны гэрээний үнэээ “Газпром” барьж байх ажээ. Зах зээлийн чөлөөт үнэд 2014 оноос бүрэн шилжих гэнэ. Газпромын олборлож буй байгалийн хийн бөөний үнэ Оросын үйлдвэрлэгч нарт энэ жилийн эхнээс 15 хувиар нэмэгдээд байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж