Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

МАНАН дундах Монгол

(МАН’АН ДУНДАХ МОНГОЛ)

“Үндэстний тойм” сэтгүүлийн №1(49) буюу 2011 оны анхны дугаарт Баабарын МАН’АН ДУНДАХ МОНГОЛ нийтлэл хэвлэгджээ. Энэ жилийн Монголын улс төрийн амьдралд хийсэн прогноз өгүүлэл “2012 онд Засгийн эрх баригч хэн ч байлаа гэсэн бөөн мөнгөн дээр буух тул бүх хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөн жил гарлаа хэмээн” эхэлжээ. Баабар хойтонгийн сонгуулиас өмнө Монголын улстөрчид үндсэн хоёр төвд хуваагдана хэмээн дүгнэсэн байна. Нийтлэлчийнхээр бол МАН-АН хоршлын эсрэг Н.Энхбаяр, М.Энхсайхан хэмээх хоёр том улстөрчийг тойрон шинэ төвлөрөл бий болох төдийгүй энэ нь Засгийн эрх баригсдад халгаатай гэж үзсэн аж. Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрт МАХН-аараа үлдэгсэд, АН-д гомдогсод нараас гадна хорслын бүлэг, тавдугаар цуваа хүч нэмэх магадлал өндөр гэж дүгнэсэн байна. Баабарын энэ прогноз хэр бодитой талаар манай сайт уншигчдынхаа дунд хэлэлцүүлэг зарлаж байна.

Та энэ мэдээллийн дорх сэтгэгдэл бичих хэсэгт хандан, хэлэлцүүлэгт оролцоно уу.

Тус өгүүллийн чимэг зурагт энэ жил Н.Энхбаяр, М.Энхсайхан төвтэй үүсч болох улстөрийн хүчний дүр зургийн таамаглалыг дүрсэлжээ.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж