О.Магнай: Засгийг С.Баяр удирдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

О.Магнай: Засгийг С.Баяр удирдаж байна

Иргэний хөдөлгөөний төлөөлөгч­дийн
нэг  О.Магнай, Амлалт нэхэн ард түмний холбооны дэд тэргүүн Г.Уян­га,
“Миний  Монголын газар шороо” хөдөлгөөний  тэргүүн П.Болд, Иргэ­ний
хөдөлгөөний зохицуулагч Б.Лхаг­важав нар  өчигдөр хэвлэлийн бага хурал
хийлээ. Энэ сарын 16-наас эхлэн тэд сар бүрийн 16-ний өдөр “Эрх
чөлөө-16” нэртэй жагсаал цуглаан хийхээр болсон байна. Монгол Улсын 
Үндсэн хуульд заасан жирийн иргэний эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буйг төр
засгийн удирдлагуудад анхааруулан сануулах зорилготой уг  жагсаалыг
хий­хээр төлөвлөсөн байна. Харин энэ талаар  Амлалт  нэхэх ард түмний
холбооны дэд тэргүүн Г.Уянга энэ сард хийх жагсаал цуглаанд Монгол Улсын
иргэн бүр сайн оролцох хэрэгтэй. Иргэний эрх чөлөө хэмээн Г.Уянга,
О.Магнай мэтийн хүмүүс дуу­гараад байхаас илүүтэйгээр  жи­рийн иргэд ч
мөн адил зөрчигдөж буй эрхээ сэргээхийн тулд  иргэний хөдөлгөөнийхөнтэй 
нэгдэн жагсаж өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Бид хэн нэгэнд
шаардлага хүргүүлээд байх хэрэг байхгүй. Төр засгаас юу ч хүлээгээд
хэрэг байхгүй. Заавал шаардлага хүргүүлэхдээ гол нь биш. Сар бүр 
нийгэмд жирийн иргэний эрх зөрчигдөж байгаа талаар төрийн удирдлагуудад
хэлэх ёстой зүйлээ хэлэх хэрэгтэй байгаа учраас уг жагсаалыг зохион
байгуулж байна” гэсэн юм. Харин “Миний Монголын газар шороо” 
хөдөлгөөний тэргүүн П.Болд  хэлэхдээ  “Энэ жил иргэн бүр эрх чөлөөгөө
эдлэх он байгаасай хэмээн бодож байна. Үндсэн хуульд заасан 18 эрх
байгаагаас агаарын бохирдол, цианит натри гэх зэрэг иргэнийхээ эрхийг
зөрчсөн төдийгүй доромжилсон үйлдлүүд гарч байна. Иргэн үзэл бодлоо
илэрхийлэхийн тулд өмнө нь мэдэгдэж  төрөөс өөрөөс нь зөвшөөрөөл
авчихаад эргээд тэмцэнэ гэдэг үнэхээр утгагүй. Үүнээс харахад иргэн хүн
үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  эрх чөлөө боомилогдож бай­гааг иргэд
ухамсарлах ёстой”  гэ­лээ.

 
Харин үүний дараа О.Магнайгаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Хийх гэж буй жагсаал цуглаа­ныхаа талаар тодорхой яриач?

-Өнөөдөр манай улсад нийгмийн үнэт зүйл, зарчим нь алдагдаад байна. Энэ
байдлыг засахын тулд иргэд өөрсдөө тэмцдэг байх учиртай. Ингэснээр
ардчилсан нийгмийн дархлаа тогтдог. Энэ дархлааг тогтоохын тулд бидний
хэсэг нөхөд чадан ядан тэмцэж байна. Дархлааг хүчтэй болгохын тулд иргэн
бүр тэмцэгч байж, бидний зохион байгуулж буй “Эрх чөлөө 16” цуглаанд
оролцохыг уриалмаар байна. Түүнчлэн 2008 онд бий болсон хамтарсан
засгийн дарангуй тогтолцоо бодитой хэрэгжиж байна. Хамгийн сүүлд улс
орны хамгийн үнэт зүйл болох Үндсэн хуульд олигархиуд гар хүрснээр бүх
зүйл эхэлж байна. Засаг барьж байгаа хэдэн нөхөд нийлээд УИХ-ын бүрэн
эрхийн хугацааг зургаан жил, гишүүдийн тоог 108 болгохоор зэхэж байна.
Энэ тухай хууль цагаан сар, эсвэл наадмаар шууд батлагдана. Сангийн сайд
нь оны шилдэг эдийн засагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь оны
шилдэг цагдаа хэмээн өөрс­дийгөө өргөмжлөхөөс өөр юу ч хийж чадахгүй
байна. Үүнээс гадна архи зардаг нэг нөхөр УИХ-ын дэд дарга болчихсон
байгаа нь  ард түмнийг доромжилж байгаа хэрэг.  Өнөөдөр засаг хамтраад
байгаа ч гэсэн нэг  этгээд л удирдан явуулж байна.

-Тэр нэг этгээд нь хэн юм бэ?

-Түүнийг хүн бүр мэдэж байгаа.  Тэр хүн бол улстөрчдийн дунд нүдний
шилтэй дарга хэмээгддэг  С.Баяр. Тэр хүнийг оросуудтай хэрхэн харьцдаг.
Хэний заавраар юу хийдгийг би бүгдийг нь мэднэ. Ямар нэгэн зүйлийг
хүчээр бус санхүүжилтээр зогсоодог аргад гарамгай.

-Та  нар анх гарч  ирэхдээ маш олуулаа байсан. Тухайлбал
Ж.Бат­зандан гэх хүмүүс байсан шүү дээ. Гэтэл тэр хүн өнөөдөр маш өндөр
албан тушаалд суусан байгаа. Үүнийг ард түмэн хэрхэн ойлгох вэ?

-Тиймээ,  тиймэрхүү зүйл байгаа.  Ха­рин бидний дундаас дахин тийм зүйл
гарна хэмээн бодохгүй байна. Гэхдээ манай  Ж.Батзандан бол хэн нэгэнд
худалдагдаагүй гэж бодож байна. Одоо гадаадад явж байгаа  тэр хүн
биднийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн.

Б.ДАВАА


Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж