“Ливерпуль” шинэ дасгалжуулагчтай болно

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

“Ливерпуль” шинэ дасгалжуулагчтай болно

Английн Премьер лигийн “Ливерпуль” клубын босс Рой Хожсоны ирээдүй ойрын өдрүүдэд шийдэгдэх боллоо. Өнгөрсөн 22-р тойргийн хүрээнд “Улаанууд” “Блэкбурн” багт 3:1-ээр хожигдсоноор байраа ахиулах боломжоо алдсан юм. Лигийн 18 удаагийн аваргууд хүснэгтийн 12-р байрт бичигдэж байгаа ч хасагдах бүсээс ердөө дөрөвхөн оноо илүү байгаа. Тэд энэ улиралд “Блэкпуль”, “Вулверхэмптон”, “Тоттенхэм”, “Ньюкасл” зэрэг есөн багт хожигдож, ердөө долоохон ялалт байгуулжээ. Энэ бол Мерсисайдын “Улаанууд”-ын хувьд тун тааруу амжилт. Клуб 50-аад жилийн тэртээх тааруу амжилтаа энэ улиралд давтаж байна. Энэ байдал клубын шинэ эздэд таалагдахгүй байгаа. Өчигдөр Транс-Атлантын холбоогоор “Ливерпуль”-ийн эзэд Британи руу холбогдож, клубын стратегийн захирал Дэмиэн Коммоли болон бусад удирдах албаны хүмүүстэй ярилцсан байна. Мэдээж шинэ дасгалжуулагчийн тухай ярьсан аж. Хамгийн боломжийн хувилбар нь клубын домог Кэнни Далглиш багийн шинэ менежер болох магадлалтай байна. Гэхдээ Далглиш ирэх долоо хоногт л эх орондоо ирэх учраас тэр хүртэл багийн менежерийг солихгүй. Эсвэл шинэ дээд төвшний менежерүүдэд санал тавих бололтой. “Марсель”-ийн босс Дидье Дешам өнгөрсөн зун бараг л Энфилдэд ирэх шахсан ч одоо 2014 он хүртэл Францад ажиллахаар болсон. Ямар ч байсан шинэ дасгалжуулагч хэрэгтэйг багийн тоглогчид хүртэл ил ярих болсон нь менежерийн сэлгээг баталж байна. Багийн Испани одууд Пепе Рейна, Фернандо Торрес нар дээд зэрэглэлийн менежер авчрахыг хүсч байгаагаа аль хэдийнэ илэрхийлсэн. Тэгэхээр энэ бүтэн сайнд “Манчестер Юнайтед” багтай FA Cup-ын тоглолт хийхийн өмнө шинэ менежертэй болж амжихгүй бол ирэх долоо хоног гэхэд 118 жилийн түүхтэй “Ливерпуль” ээлжит дасгалжуулагчаа хүлээн авах гэж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж