Бүх оддын санал асуулга үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Бүх оддын санал асуулга үргэлжилсээр

Леброн Жеймс, Двейн Уэйд нар “Майами Хит” багаас, Кевин Гарнетт, Ражон Рондо нар “Бостон Селтикс” багаас Бүх оддын санал асуулгад оролцон одоогоор гарааны бүрэлдэхүүнд явж байна. Дорнод бүсийн Бүх оддын гарааны бүрэлдэхүүн энэ жил ердөө гуравхан багаас бүрдэх нь эндээс харагдаж байна. Пүрэв гаригт бүх оддын тоглолтын санал асуулгын дүн ямар байдалтай үргэлжилж байгааг албан ёсоор гурав дахь удаагаа танилцуулсан юм. Авсан саналын дүнгээр Гарнетт Рондо нар байрлалдаа хоёрт бичигдэж байгаа бөгөөд мэдээж тэдний өмнө Майамигийн шилдгүүд байгаа. Харин энэ бүсийн төвийн байрлалд ямар ч маргаангүйгээр Двайт Ховард нэрлэгдэж байна. Хоёрдугаар сарын 20-нд Стэпплс центрт болох Бүх оддын тоглолтод оролцох өрнөд бүсийн тоглогчдыг санал асуулгаар Коби Брайнт тэргүүлж байна. Зөвхөн бүсээ ч биш тэрбээр бүх саналаараа тэргүүлэгч нь болж байгаа бол түүний араас Крис Пол гарах нь ээ.

Харин довтлогчдоор “Оклахома Сити Тандер”-ын Кевин Дурант, “Денвенр Наггетс”-ийн Кармело Антони нар одоогоор гараанд гарах боломжтой байна. Төвийн байрлалд дийлэнх саналыг Хятадын шигшээ болон “Хьюстон Рокетс” багийн төвийн тоглогч Яао Мин авчээ. Эдгээр саналын дийлэнх нь мэдээж түүний эх орон Хятадын хөгжөөн дэмжигчдийн санал юм.

Яао NBA-д орж ирсэн эхний долоон жилдээ Бүх оддын тоглолтын гарааны бүрэлдэхүүнд гарсан ч энэ жил дахин мэс ажилбарт орохоор болоод байгаа билээ. Ингэснээр тэрбээр Бүх оддын тоглолтод оролцох боломжгүй болох учраас хэрэв санал асуулгыг Яао тэргүүлвэл Дэвид Стерн түүний орны хүнийг сонгоно.
Нэмэлт мэдээллийг хүргэхэд Яао карьер нь дууссан гэж үзээгүй бололтой. Дахин талбайд гарахыг хүсч байгаагаа илэрхийлэн мэс ажилбарт орохоор болжээ.

Нэгдүгээр сарын 27–ны өдөр Бүх оддын тоглолтод оролцох гарааны тоглогчдын нэрс бүрэн тодорно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж