Кофе асгаснаас ослын буулт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Кофе асгаснаас ослын буулт хийжээ

Даваа гаригт АНУ-ын “United Airlines” компанийн онгоц эзлэгдсэн гэсэн дохио нислэгийн удирдах газар ирж, улмаар Канад улсад ослын буулт хийсэн байна. Харин үүний шалтгаан нь нисгэгч удирдлагын тавцан дээр ууж байсан кофегоо асгасан явдал аж. Тус компанийн “Boeing 777-200” онгоцын 940 дүгээр нислэг нь Чикаго хотоос Германы Франкфурт хот руу очих байсан онгоцонд энэ явдал гарсан байна. Канадын талаас мэдээлснээр нисгэгч хөлгийн радиогийн төхөөрөмж дээр санамсаргүйгээр кофе асгасан байна. Тэдний холбооны хэрэгсэлд доголдол гарч, улмаар жолоодлого доголдсон тухай нисгэгчид хэлж байв.

Нисгэгчийн хувьд нэмэлт радио холбоогоо залгах хооронд онгоц эзлэгдсэн гэсэн дохио хоромхон зуур өгсөн байна. Асгасан кофегоо арчих гэж байсан нисгэгчид санамсаргүйгээр энэ товчлуурыг дарсан байж болзошгүй аж. Нисгэгч Фракфрт руу хийх нислэгээ үргэлжлүүлэхийн оронд Торонтогийн онгоцны буудал дээр буух нь зөв гэж шийдсэн гэнэ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж