Их Британи Гбагбог хүлээн зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Их Британи Гбагбог хүлээн зөвшөөрөхгүй

Өөрийгөө Кот Д’Ивуарын Ерөнхийлөгчөөр томилсон Лорент Гбагбог Канад болон Их Британи улсууд хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлжээ. Хоёр орны зүгээс Гбагбогийн засаглалаас төлөөлөгчидтэй нь холбоотой ямар нэг шийдвэр гаргасан тохиолдолд үүнийг нь хэрэгсэхгүй гэв. Британийн хувьд сонгуульд олонхийн санал авсан ч Ерөнхийлөгчийн ажлаа хийж чадахгүйгээр үл барам НҮБ-ын 500 гаруй цэргээр хамгаалуулж байгаа Алассане Оуаттараг ардчилсан сонгуулиар ялсан Кот Д’Ивуарын бүрэн эрхт ерөнхийлөгч мөн гэж байгаа аж.

Канад улс мөн адил Лорент Гбагбог төрийн эрхэнд байгааг эсэргүүцэж, үүнийг хууль ёсны бус зүйл гэж байна. Хоёр улсын зүгээс арваннэгдүгээр сарын 28-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн Гбагбог огцрохыг шаардаж байгаа юм. Олон улсын зүгээс төдийгүй сонгуулийн ажиглагчид Оуаттараг ерөнхийлөгч мөн гэж мэдэгдэж байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж