Номын цагаан буянг хамтдаа дэлгэрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Номын цагаан буянг хамтдаа дэлгэрүүлнэ

Монголын бүтэн өнчин хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийхээр англи хэлний багш, орчуулагч Б.Уранбилэг  шинэ оны эхний өдөр“UB Palace”-т хандивын тоглолтыг амжилттай зохион 2480 хүүхдэд оюуны хөрөнгө оруулалт хийсэн билээ. “Номын цагаан буянг хамтдаа дэлгэрүүлье” аяны хүрээнд зохиогдсон  уг тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. “UB Palace”-ийн концертын их танхимд  маргааш 19.00 цагт бүх залуу оддын хамтарсан “Шилдэг ном, шилдэг тоглолт”  хандивын тоглолтод болно. Тоглолтын тасалбар арван мянган төгрөг бөгөөд  англи хэлний багш, орчуулагч Б.Уранбилэгийн  “Багшгүйгээр англи хэл сурцгаая” ном үнэгүй дагалдах юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж