Афганистан руу дахин цэрэг илгээнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Афганистан руу дахин цэрэг илгээнэ

АНУ ойрын хугацаанд Афганистан руу 1000 гаруй цэрэг нэмж илгээх гэж байгаа тухай пүрэв гаригт АНУ-ын зэвсэгт хүчний албан тушаалтан мэдээлжээ. Усан цэргүүд Афганистаны өмнөд хэсэгт хамгаалалт хийх ба хэдэн сарын турш газар дээрх цэргийн ажиллагаа хийх юм байна.

“Бид Талибаны хүчний эсрэг өвлийн турш шахалт үзүүлэх болно” гэж Зэвсэгт хүчний удирдах газраас мэдээлэв. Цэргүүдийг Кандахар болон Хелманд мужууд руу илгээх аж. Энэ нь Талибаны эсрэг дайны гол фронтууд аж. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч CNN агентлагт өгсөн мэдээллээр Афганистанд нийт 97 мянган цэрэг илгээсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 21,5 мянган цэрэг тус улсад алба хааж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж