
“Бид Талибаны хүчний эсрэг өвлийн турш шахалт үзүүлэх болно” гэж Зэвсэгт хүчний удирдах газраас мэдээлэв. Цэргүүдийг Кандахар болон Хелманд мужууд руу илгээх аж. Энэ нь Талибаны эсрэг дайны гол фронтууд аж. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч CNN агентлагт өгсөн мэдээллээр Афганистанд нийт 97 мянган цэрэг илгээсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 21,5 мянган цэрэг тус улсад алба хааж байна.
Э.Очирт