
Аргагүй өөрийн студийн камер ажиллаж, хааяа Сансар телевизийн камер байгаа болохоор танхимд ганцаараа, өөрөө өөртөө мэдээлэл хийж буй гишүүд “Асуулт байна уу” гэх юм. Цаад өрөөнд суудаг сэтгүүлчид шилэн хаалганы цаанаас үүнийг сонсоод “Арго багш шиг” хэмээх болж. Учир нь байнга хэвлэлийн бага хурал зарласаар сэтгүүлчдийг залхаасан Арго багш хоосон танхимд, ганц камертай хурал хийлгэчихээд “За асуух сэтгүүлч байна уу. Миний хүүхдүүд ээлжлээд асуугаарай. Алив тэр ард байгаа хүүхэд…” гэхчлэн өөрөө өөртэйгөө ярьж жүжиглэдэг болсон. Түүн шиг сэтгүүлч харахаараа жүжиглэдэг хэмээн өөрсдийнхөө дутагдлыг шударгаар хүлээсэн гишүүд ойрын хугацаанд ганцаараа хэвлэлийн бага хурал хийлгэж, хоосон танхимд ханатай ярьж, өөрөөсөө асуулт тавьж сурах хэрэгтэй болоод байна.