Аризона мужийн Форт Мохава хотын багш эмэгтэй Powerball хонжворт сугалаагаар 95 сая ам.доллар хожсон гэж The Arizona Republic сонинд бичжээ. Шейла Верке гэдэг 64 настай багш эмэгтэй 95 сая доллараа 13 төлөлттэйгөөр хэдэн жилийн турш авснаас шууд нэг удаа хонжворын хэсэг 49,9 саяыг авахаар болсон байна. Багш эмэгтэй ажлаа орхиод машин худалдан аваад улс орноороо аялах хүсэлтэй байгаагаа хэлсэн байв.
Шейла багш, зургаан жилийн турш хонжворт сугалаанд тогтмол оролцохдоо 5-10-11-12-20 ба 2 гэсэн тоог дандаа бичиж ирсэн гэв. Эдгээр тоо нь түүний төрсөн өдөр ба хоёр хүүхдийнх нь төрсний тоо гэнэ. Шейла Веркегийн хожил нь Аризона мужийн түүхэнд гурав дахь том нь болжээ. Powerball сугалаа Америкийн 42 мужид долоо хоногт хоёр удаа явагддаг ба тус улсын хамгийн их хожилтой тоглоом ажээ.
Ш.Самбуу