Бүх он цагийн хамгийн тэнэг бизнес шийдэл

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Бүх он цагийн хамгийн тэнэг бизнес шийдэл

МАНАЙ УНШИГЧ НАРТ ЭНЭ ЧИНЬ СОНИРХОЛГҮЙ

Washingtkn Post сонин 1972 онд San Franciscо Chronicle сонинд цуврал өгүүллээ хуулан нийтлэх эрхийг санал болгосон байна. Боб Вудворт, Карл Бернштейн гэсэн хоёр сэтгүүлч Вашингтоны нэг буудал дахь Ардчилсан на­мын штабт нэвтэрсэн хэр­гийн эрэн сурвалжлагаа хийж эхэлжээ. San Franciscо Chronicle-ийн эзэн манай ба­руун эргийн уншигч нарт тэр хэрэг огт сонирхолгүй гэж хэлэн татгалзжээ. Дараа дахин нийлэх эрхийг нь San Franciscо Chronicle-ийн өрсөлдөгч сонинд дөнгөж 500 доллараар зарсан байв.

Тэр буудал нь Уотергейт нэртэй байсан ба энэ хэргийн тухай материал арван жилийн хамгийн халуун сэдэв болж, ерөнхийлөгч Ричард Никсоныг огцроход хүргэсэн юм.

БАЙНА УУ, СПИЛБЕРГ МӨН ҮҮ?

Universal Studios кино компани 1981 онд M&M’s үйлдвэрлэдэг Mars корпорацид хандан тэдний чихрийг шинэ кинондоо ашиглах зөвшөөрөл хүсчээ. Найруулагч Стивен Спилбергийн санаагаар “Харь гаригийн хүн” кинонд жаалхүү тэр чих­рийн тусламжтайгаар харь гаригийнхныг гэртээ оруу­лахаар оролдох ёстой байж. Гэтэл уг компани бүтээг­дэхүүнээ кинонд ашиглахыг зөвшөөрсөнгүй. Ингээд кино компани Нersley’s-ийн Reese’s Pieces чихрийг ашиглахаар тохиролцсон байна. Кино дэлгэцнээ гарсны дараа гүйлгээ тааруу байсан уг чихрийн наймаа гурав дахин нэмэгджээ. “Энэ бол түүхэн дэх маркетингийн хамгийн том амжилтын нэг боллоо” гэж уг компанийнхан ярьсан байдаг.

РОК ХАМТЛАГИЙН ЦАГ НЬ БОЛООГҮЙ

Decca Records дуу бичлэгийн компанийн Майк Смит ба Дик Роуй нар шинэ залуу авъяастнуудыг тодруулах ажилтай байжээ. Тэд нэгэн удаа 1961 оны арванхоёрдугаар сарын 13-нд Ливерпуль хотноо очин дөрвөн залуугийн хамтлагийн тоглолтыг харсан байна. Тоглолт тэдэнд таалагдсан ба тэр дөрвийг Лондонд урьж бичлэг авсан гэнэ. Гэвч хэдэн сарын дараа дуу бичлэгийн компаниас захидал тэр дөрвийн менежер Брайн Эпштейнд иржээ. Тэнд “ноён Эпштейн, яг үнэнээ хэлэхэд танай дөрвийн дуу бидэнд таалагдсангүй. Рок хамтлагийн цаг өнгөрөөд байна” гэж бичсэн байв.

Decca Records дуу бичлэгийн компани ингэж ирээдүйн The Beatles-т татгалзжээ. Тэдний бичлэгийг хийж байсан EMI Records шинэ хамтлагийн пянз гаргах ажилд дарагдсан байсан учир зарим хэсгийг нь хожим Decca Records-аар хийлгэж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж