
Ховдын баруун гурван сумынхан хүндхэн байдалтай байгаа аж. Учир нь цахилгаан импортлох гэрээнд урд хөрштэйгөө гарын үсэг зурсан нь хязгаарын тус сумынхан 40 сая төгрөгний өрөнд унажээ. Гэрээнд цахилгаан экспортолж байгаа БНХАУ-ын Алтай мужийнхан шугамын алдагдлын 25 хувийг, харин манай тал 25 хувиа хариуцахаар заасан юм аж. Тохиролцооны дагуу ямар ч цахилгаан хэрэглээгүй ч хэдэн арван километрт шугам тавиулсныхаа хөлсийг төлж байгаа гэсэн үг аж. Баруун бүсийн эрчим хүчний газар БНХАУ-аас Булган, Үенч, Алтай сум руу татсан 200 орчим километр цахилгааны шугамаа одоо хэр нь хүлээж аваагүй байгаа юм байна. Айл өрхүүд нэг киловатт цахилгаанаа 170 төгрөгөөр авдаг бол аж ахуй нэгжүүд киловаттыг нь 200 төгрөгөөр тооцуулдаг байна.
Б.Анхаа