М.Шагдарсүрэнгийн 20 боть мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

М.Шагдарсүрэнгийн 20 боть мэндэллээ

“Элэгний” хэмээн алдаршсан мэс засалч, доктор, профессор М.Шагдарсүрэн 20 боть ном орчуулан хэвлүүлжээ. Тэрбээр анагаах ухаан, ургамлын толь бичгээс гадна “Ганжуур”, “Данжуур” зэрэг эртний судар бичиг, Японы хайку, Персийн рубай, Хятадын сонгодог шүлгийг орчуулан, Дорнын оюуны өв сангаас түгээжээ.

Ингэхдээ эх зохиолын гүн ухаан, далд бэлгэдлийг нь гарган орчуулсан гэнэ. Энэхүү 20 ботийн тухай тус номын ерөнхий редактор До.Цэнджав “Эл 20 боть тус бүртээ өөрийн онцлог, шид ертөнцтэй, оюуны мунхаг харанхуйг арилган мянган мэлмий нээгч мөнхийн зул” хэмээн бичжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж