Хөрөнгө оруулагчидтай холбоно

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчидтай холбоно

Монгол Улс нийт газар нутгийнхаа 16-хан хувийг судалсан гэхэд коксжих нүүрсний нөөцөөрөө толгой цохиж буй Тавантолгой, зэс, алтны их нөөцтэй Оюутолгой, Асгатын мөнгөний ордтой. Өөр ч  олон орд  бий. Хамгийн наад захын жишээ гэхэд УИХ 15 ордыг стратегийн гэсэн ангилалд багтаасан. 16 хувиас нь ийм их баялаг илэрч байхад үлдсэн 84 хувьд нь ямар эрдэнэ нуугдаж байгаа бол гэсэн сонирхлоор дэлхийн  уул уурхайн  акулууд Монголыг харж байгаа. Оюутолгойн төсөл эхлэх шатандаа орж, Тавантолгой хөдөлж эхлэх гэж байгаа. Цаашид ч уул уурхайн салбарт олон том төсөл хэрэгжинэ. Ийм сонирхолтой үед Канадад жил бүр уламжлал болон зохиогддог “Олон улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” эхлэх гэж байна. Канадын хайгуулч, олборлогчдын холбоо буюу PDAC-гээс жил бүр зохион байгуулдаг уг чуулга  уулзалт дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүндтэй арга хэмжээнд тооцогддог юм. Монголын уул уурхайн салбарыг дэлхийн жишигт хүргэхэд гүүр болох энэхүү арга хэмжээнд “Mongolica” сэтгүүл эх орноо сурталчлах гэж байна. Монголын төр, нийгэм, бизнесийн хүрээнийхэн, Монгол дахь олон улсын байгууллагынхан, дэлхийн олон орны иргэд, Монголд амьдардаг гадаадын харьяат иргэдэд хүрдэг энэ сэтгүүл төр засгийн тэргүүнүүдийн гадаадад хийж буй өндөр хэмжээний айлчлал, хилийн чинадад болж буй анхаарал татсан олон улсын арга хэмжээнүүдэд эх орноо сурталчилдаг. Хамгийн сүүлд гэхэд Шанхай экспо, Давосын уулзалтад оролцогчдод хүрсэн билээ. Харин энэ удаа дэлхийн уул уурхайн салбарын бизнесмэнүүдийн гарт очих гэж байна.

Ирэх гуравдугаар сарын 4-9-ний хооронд болох уг арга хэмжээний үеэр эх орноо сурталчлах “Mongolica” сэтгүүлийн шинэхэн дугаар мөдхөн хэвлэлтэд шилжих гэж байна.  Дэлхий дахинд бизнесийн үйл ажиллагаагаа таниулах, дэлхийн бизнесмэнүүдтэй  хамтран ажиллах, гаднаас хөрөнгө оруулалт татах гарцыг нээж байгаа энэ үнэтэй агшныг алдахгүй ашиглах боломжийг “Mongolica" санал болгож байна. Мongolica-тай холбогдохыг хүсвэл  99048434, 99016019, 99016015 утсаар харилцаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж