Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барилгын компанид ажиллаж байсан
БНХАУ-ын иргэн Ү Жин Пүгийн амь насыг бүрэлгэсэн, бусдыг айлган
сүрдүүлж нүүрэн тус газар нь зүсч танхайрсан 30 гаруй үйлдэлтэй 10 хүнд
холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэх байсан ч
өмгөөлөгч ирээгүй гэсэн үндэслэлээр хойшилсон байна. Дээрх гэмт хэргүүдийг Н.Болдбаатар, Д.Тодбилгүүн нар толгойлон үйлджээ. Тэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийн үйлчилгээний газруудаар явж иргэдийг айлган сүрдүүлж, сахлын хутгаар хэд хэдэн хүнийг нүүрэн тус газар нь зүсч танхайрсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.

Н.Түвшин