Ламар Одом реалити шоу хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Ламар Одом реалити шоу хийнэ

“Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч Ламар Одом хайрт гэргий Хлое Кардашиантай хамтран өөрсдийн реалити шоу зохион байгуулахаар болжээ. “Хлое Ламар хоёр” нэртэй тус шоу E! кабелийн сувгаар гарах аж. Зураг авалтын ажил удахгүй эхлэх бөгөөд Кардашианы ах Роб нь зочин хөтлөгчөөр ажиллах гэнэ. Зурагтын энэ хөгжөөнт нэвтрүүлэг нь Кардашианы хувьд гурав дахь нь юм. Өмнө нь тэрбээр “Кардашианыг дуурайя” болон эгч Кортнитэйгээ хамт “Кортни Хлое нар Майамид” нэртэй телевизийн нэвтрүүлгүүд бэлтгэн хүргэж байсан туршлагатай нэгэн аж.

Ламар, Хлое нар 2009 оны есдүгээр сард хуримлаж, албан ёсоор гэр бүл болсон билээ. Харин шоуны тухайд Одомыг зөвхөн Лос-Анжелес хотод байхад нь бус  аялан тоглолтоор явахад ч нэвтрүүлгийн баг дагаж явах гэнэ. Сонирхуулахад, Кардашианы ээж Крис Женнер нэвтрүүлгийн ерөнхий продюсерээр ажиллахаар болжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж