
Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас, салхи шуургагүй, 20-44 градус хүйтэн байв. Энэ сарын 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд нутгийн өмнөд хэсгээр, 9-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зүүн зүгийн нутгаар секундэд 7-12 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 грндус, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Д.Долгор