Мөрийтэй тоглоомын хэрэг дахин гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Мөрийтэй тоглоомын хэрэг дахин гарлаа

“Мемфис Гриззлис” багийн дасгалжуулагч Лионель Холлинс нислэгийн үеэр тоглогчид нь мөрийтэй тоглосон учраас шийтгүүлжээ. Лос-Анжелесаас буцах нислэгийн үеэр Тони Аллен, О.Жэй Мейо нар мөрийтэй тоглож, улмаар маргаан дэгдээснээс мөрийтэй тоглоомчид “баригдсан” байна. Энэ явдлаас үүдэн Холлинс бэлтгэлийн үеэр тоглогчидтойгоо хурал хийж, энэ талаар дахин асуудал үүсгэхгүй байхыг анхааруулжээ. Хөзөр тоглосон хоёр тоглогч ч уучлал хүсэн дахин ийм асуудал гаргахгүй гэсэн байна. Холлинс “Үннэс эхлэн нислэгийн үеэр болох бүх зүйлийг би хянах болно. Дахин ийм алдаа гаргахгүй. Би тоглогчдодоо ном уншвал өөрсдөд нь хэрэгтэй гэдгийг хэлсэн. Эсвэл арай өөр хэлбэрээр өөсдийгөө хөгжөөж болно гэж хэлсэн” хэмээжээ. Гэхдээ лигийн зүгээс дээрх хоёр тоглогчид ямар нэг шийтгэл өгөөгүй. Гэсэн ч энэ асуудлын талаар авч үзнэ гэж NBA-ын хэвлэлийн төлөөлөгч Тим Фрэнк хэлсэн байна.

Жилийн өмнө мөрийтэй тоглоомын хэргээр баригдсан Гилберт Аренас, Жаварис Криттентон нар хувцас солих өрөөнд маргалдаж, улмаар “Агент 0” буу гаргаж ирснээр асуудал хурцдан дээд цэгтээ хүрсэн. Хоёр тоглогч өдгөө нийслэлийн багт хоёулаа байхгүй. Аренас уг үйлдлийнхээ улмаас 50 тоглолтоор шийтгүүлж, шоронд хоёр хоносон юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж