Fujitsu зөөврийн сканнер бүтээв

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Fujitsu зөөврийн сканнер бүтээв

Fujitsu компани ердөө 350 грам жинтэй, ScanSnap S1100 загварын зөөврийн сканнер бүтээжээ. USB холболтоор компьютерт холбох боломжтой ScanSnap сканнер нь гэрээ хэлцэл, нэрийн хуудас, хуванцар ID болон бусад бүх төрлийн бичиг баримтыг сканнердах боломжтой. Харин хүчин чадлын хувьд А4 хэмжээтэй баримтыг 7,5 секундэд сканнердах бөгөөд хүсвэл сканнердсан баримтаа PDF эсвэл Word болон Excel файл болгон хөрвүүлж болох аж. Саяхан худалдаанд гарсан Fujitsu ScanSnap S1100 сканнер 199 ам.долларын үнэтэй юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж