Шилдэг “Энтрепренер”-үүдийг тодруулав

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Шилдэг “Энтрепренер”-үүдийг тодруулав

Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран төвсийн их ачаанаас нуруундаа үүрэлцэж, нутаг орноо хөгжүүлэх материаллаг төдийгүй оюуны баялгийг бүтээлцэж буй нийт бизнес эрхлэгчдийнхээ шилдгийг тодруулах арга хэжмээг арав дахь жилдээ зохион байгууллаа.

“ENTREPRENEUR-2010”
ёслолын арга хэмжээг нээж Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Н.Золзаяа “2010 онд сэтгэл зүрхээрээ мятрахгүй ажиллаж ирсэн бизнесийн салбарынхантайгаа танхим үргэлжид хамтран амжилт бүтээл дүүрэн ажиллаж ирсэн бөгөөд цаашид мөн хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдээ дэмжин урамшуулах чиглэлээр улам ихийг санаачлан илүү ихийг хийж бүтээж, манлайлан ажиллах болно” хэмээн онцлон хэлсэн юм. Мөн арга хэмжээнд уригдан ирсэн аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Арвайхээр сумын Засаг дарга Т.Гончигдорж нар бизнес эрхлэгчид болоод Худлдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааг өндрөөр үнэлж, 2011 онд сургалт болоод бусад ажлууд дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн шилдэг аж ахуйн нэгжүүдийг туг мандуулах ёслол болж,  2010 онд Өвөрхангай аймагт ажил үйлс, амжилт бүтээл, ашиг орлогоороо бусдыгаа манлайлсан дараах аж ахуйн нэгж, биенес эрхлэгчдийн “ENTREPRENEUR”-ээр өргөмжилөв.

2010 оны шилдэг цэвэр үйлдвэрлэгч – Энтрепренер
-“Мөнгөт хайрхан-Уул” ХХК
-“Баянбурханхайрхан” ХХК
2010 оны шилдэг хөрөнгө оруулагч – Энтрепренер
– “Маркогранд” ХХК
2010 оны үйлчилгээний салбарын шилдэг – Энтрепренер
– “Чинмэнд” ХХК
2010 оны банк, санхүүгийн байгууллагын шилдэг – Энтрепренер
– Хас банкны 11 дүгээр салбар
2010 оны шилдэг шинэ санаа нэвтрүүлэгч – Энтрепренер
– ШУТИС салбар Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль
2010 оны хэвлэл мэдэлэлийн салбарын шилдэг –  Энтрепренер
– “Таны-Элч” сонин
2010 оны шилдэг жижиг, дунд бизнес эрхлэгч – Энтрепренер
– “Өв санаа” ХХК
– “Эм-гоо” ХХК
– “Янзага” үйлчилгээний төв
– “Бумбат наран” ХХК
Шинэ санаачлага гарган ажиллагч
– “Онги Ус суваг” ОНӨХХК-ийн захирал О.Цэрэндаваа
Үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэгч
– “МИГ” даатгал ӨВ дахь салбар
2010 оны шилдэг аж ахуйн нэгж
– “Мэдээлэл Холбоо Сүлжээ” ТӨК
– “Арвайхээр” групп
– “Арцат богд трейд” ХХК
– “ӨВ АЗЗА” ТӨХК
2010 оны шилдгийн шилдэг аж ахуйн нэгж
– “Дэлгэрэх Хүнс” ХК

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж