Математикийн хичээлийн “Шилдэг кабинет” шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Математикийн хичээлийн “Шилдэг кабинет” шалгаруулна

Өвөрхангай аймгийн Боловсрол Соёлын газраас ерөнхий боловсролын газрын математикийн хичээлийн сургалтыг чанар, үр дүнтэй зохион байгуулах боломжоор хангагдсан, багш сурагчдын ажиллах суралцах таатай нөхцлийг бүрэн бүрдүүлсэн математикийн хичээлийн “Шилдэг кабинет” шалгаруулах уралдаан зарлалаа.

Уралдаан нь бүс, аймаг гэсэн хоёр үе шаттай явагдах бөгөөд бага болон дунд ангийн математикийн кабинет гэсэн хоёр ангиллаар дүгнэж, эхний Үе шатыг 3-р сарын эхний долоо хоногт бүсийн төв, хоёрдугаар үе шатыг гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт аймгийн хэмжээгээр зохион байгуулах аж. Кабинет нь сурах орчин нөхцөл бүрдсэн, эрүүл ахуй, аюулгүй байдал, гоо зүйн шаардлага хангасан байх ба ангилал тус бүрээр гурван эзлүүлж, гэрчилгээ олгох юм. 

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж