Гишүүд бат илэрхийллээ шинээр авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Гишүүд бат илэрхийллээ шинээр авлаа

Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос гүшүүддээ шинэ үнэмлэх гардуулах аяныг энэ сарын 5-наас эхлүүлж, Арвайхээр хотноо 200 гаруй гишүүдэд бат илэрхийлэл олгох ёслолын ажиллагааг зохион байгуулав. Аяны нээлтэнд аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын бага хурлын гишүүн, аймгийн Намын хорооны дэд дарга Ч.Самбуу-Ёндон, Намын хорооны тэргүүлэгчид болон МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын бага хурлын гишүүн С.Чинзориг, МАН-ын бага хурлын гишүүн, НАМЗХолбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Ногоон суваг” студийн захирал Б.Батзул нар хүрэлцэн ирж оролцлоо. 90 жилийн түүхэндээ нийгмийн хэрэгцээ, шаардлаганд тулгуурлан 12 дахь удаагаа бат илэрхийллээ шинэчлээд байгаа уг үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ сарын 20-ны дотор биелүүлж дуусгах ёстой юм.  Аймагт МАН-ын 7500 орчим гишүүн байдаг аж.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж