Л.Байгальмааг золиослогчид давж заалдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Л.Байгальмааг золиослогчид давж заалдлаа

Зүүн өмнөд азийн  улс орноос хар тамхи мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр Баянгол дүүргийн шүүхээс 12 жилийн хорих ял сонссон  Л.Гантуул, Ё.Оюунчимэг нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн хүсэлтээ  давж заалдах шатны шүүхэд өнөөдөр  гаргасан байна. Тэд 2009 оны наймдугаар сарын эхлэн  Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг нарын  эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, 2000 гаруй капсул мансууруулах бодисыг Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш улс руу тээвэрлүүлсэн хэрэгт буруутгагдсан юм. Түүнчлэн БНХАУ-ын Ардын шүүхээс  бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн  Л.Байгальмааг золиосолж хар тамхи тээвэрлэгчээр ашиглаж байсан гэх үйлдлээр ч  эрүүгийн хэрэгт татагдсан билээ. Шүүх өнгөрсөн сарын 24 –ны өдөр тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэцэж гэм буруутай болохыг нь тогтоосон юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж