“Иргэний санаачлага – Эрүүл орчин – Цэвэр хот”

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

“Иргэний санаачлага – Эрүүл орчин – Цэвэр хот”

Арвайхээр сумын Иргэдийн хурлын Төлөөлөгчдийн VI хуралдаан 12 дугаар сарын 29-ний өдөр болж, нийт 25 төлөөлөгчөөс 22 буюу 88 хувийн ирцтэйгээр 09:00 цагт эхлэн 15:00 цагт өндөрлөлөө.

Тус хуралдаанаар сумын Засаг даргын 2008-2012 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2010 оны хэрэгжилтэнд 93.0 хувь буюу “хангалттай”, сумын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэнд 95.7 хувиар “хангалттай” гэсэн дүн өгч, 2011 оны сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг 8 зорилтын хүрээнд 100 арга хэмжээг хэрэгжүүлэхээр сумын Иргэдийн хурлын Төлөөлөгчдийн 6)03 дугаар тогтоолоор баталжээ.

 Мөн сумын 2010 оны төсвийн гүйцэтгэл, 2011 оны төсвийн төслийн тухай сонсголыг Төрийн сангийн төлөөлөгч Г.Содномсүрэн хэлэлцүүлж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын 2010 оны төсвийн орлогыг 487507.2 мянган төгрөгөөр, нийт зарлагыг 482417.0 мянган төгрөгөөр, 2011 оны төсвийн орлогыг 168419.0 мянган төгрөгөөр, зарлагыг 468266.9 мянган төгрөг байхаар батласан байна. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтийн асуудалд Арвайхээр сумын онцлогт тохирсон 8 зорилго, 20 зорилтын 48 шалгуур үзүүлэлтийг баталж, жил бүр Төлөөлөгчдөд танилцуулж байхыг даалгасан ба Арвайхээр суманд 2011 оныг “Иргэний санаачлага-Эрүүл орчин-Цэвэр хот” болгон зарлажээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж