Аймгийн Засаг дарга цэрэг эрсээ эргэлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Аймгийн Засаг дарга цэрэг эрсээ эргэлээ

Завхан аймгийн эдийн Засаг даргын нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заагдсаны дагуу Завхан аймгаас Ховд, Баян-Өлгий, Увс аймаг дахь Зэвсэгт хүчний болон Хилийн цэрэгт хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдыг энэ сарын 7-14 ний өдрүүдэд эргэж цэргийн алба хааж байгаа дайчдын амьдарч байгаа орчин, гүйцэтгэж байгаа үүрэгтэй танилцаж цэргүүдийнхээ санал сэтгэгдлийг сонсож цэрэг тус бүртэй дурсгалын зураг татуулж ар гэрт нь ил захидалын хамт хүргүүллээ.

Цэрэг эргэх бүрэлдэхүүнд аймгийн Цэргийн штаб, бүх сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Шинэ Завхан телевиз, аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид оролцож ар гэрээс нь хүргүүлсэн захидал, цагаан сарын идээний дээж бэлэг, сумдын Тамгын газраас бэлтгэсэн мэндчилгээ бэлэгийг гардуулсан бол аймгийн Засаг дарга өөрийн гарын бэлгийг аймгийн дурсгалын тэмдгийн хамт хүн тус бүрт олгож, цэрэг дайчдынхаа алба хааж байгаа ангиудын бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиудад хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ амаллаа.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж