Ерөнхийлөгч УИХ-ын даргатай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч УИХ-ын даргатай уулзав

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг хүлээн авч уулзжээ. Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасан  сэтгүүлчдийн эсэргүүцэж байгаа асуудлаар  тэд санал солилцож ярилцаад, Улсын Их Хурал хуульд заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг судлан авч үзэж, шийдвэрлэхээр тохиролцсон байна. Мөн чуулганы хуралдаанаар ойрын үед хэлэлцэх асуудлын талаар хөндөж ярилцсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж