Монгол эмэгтэйг хөнөөсөн этгээдэд ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэйг хөнөөсөн этгээдэд ял оноожээ

БНСУ-ын  Гуанжу хотын дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн Монгол эмэгтэйн амь насыг санаатай бүрэлгэсэн хэрэгт  яллагдагчаар  татагдсан Янгийн  хэргийг өнөөдөр 10,00 цагаас хянан хэлэлцэж  ялын дээд хэмжээ буюу 17 жилийн хорих ял оноосон байна.  Өнөөдөр болсон шүүх хуралд Янгийн хохирогчоор талийгаач  монгол эмэгтэй  Г-ын нөхөр оролцсон байна. Шүүх хуралд  тус  улсын хуульд зааснаар хохирогчид өмгөөлөгчөөр хангагдахгүй харин шүүгдэгч өмгөөлөгтэй оролцоно гэсэн заалтын дагуу  манай талаас өмгөөлөгч оролцоогүй аж. Сануулахад өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ын Чоннам Нажу хотод Монгол Улсын иргэн 26 настай Г бусдын гарт амь үрэгдсэн билээ. Харин уг хэрэгт тус улсын иргэн 36 настай дээд боловсролтой багш мэргэжилтэй Янг гэгч этгээд сэжигтнээр татагдан хууль сахиулах албанынханд шалгуулсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж