“Masters”-т 11 жүдоч өрсөлдөхөөр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

“Masters”-т 11 жүдоч өрсөлдөхөөр болжээ

Жүдочдын хувьд 2011 оны анхны том шалгуур болох “World Masters” ирэх долоо хоногт Азербайжаны нийслэл Баку хотноо эхлэх гэж байна. Жин жингийн шилдгийн шилдэг 16 бөхчүүдийн халз тулаанд оролцохоор манай улсаас зургаан жүдоч эрхээ аваад байсан юм. Тодруулбал, Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, Г.Болдбаатар, С.Ням-Очир, М.Бундмаа, Ц.Мөнхзаяа нарын зургаан бөх жин жингийхээ ангилалд дэлхийн чансааны шилдэг 16-д багтаад байсан юм. Түүнчлэн зарим жүдочид чансаагаараа 16-гаас хойш байруудад эрэмбэлэгдээд байсан ч өмнө нь бичигдсэн бусад орны тамирчид ямар нэг шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон тул Монголын таван тамирчинд албан ёсоор урилга ирсэн байна. Ингэснээр Бакугийн “World Masters”-т 11 жүдоч оролцох болжээ.

Бакугийн “World Masters”-т оролцох жүдочид:

Г.Болдбаатар /эрэгтэй, 60 кг/
Д.Төмөрхүлэг /эрэгтэй, 60 кг/
Ч.Болдбаатар /эрэгтэй, 60 кг/
Х.Цагаанбаатар /эрэгтэй, 66 кг/
С.Мияарагчаа /эрэгтэй, 66 кг/
С.Ням-Очир /эрэгтэй, 73 кг/
Б.Тэмүүлэн /эрэгтэй, -100 кг/
М.Уранцэцэг /эмэгтэй, 48 кг/
Б.Бат-Эрдэнэ /эмэгтэй, 48 кг/
М.Бундмаа /эмэгтэй, 52 кг/
Ц.Мөнхзаяа /эмэгтэй, 63 кг/

Сонирхуулахад, дээрх тамирчдаас 60 кг-д Д.Төмөрхүлэг дэлхийн чансааны жагсаалтын 17-рт, Ч.Болдбаатар 22-р байрт, -100 кг-д Б.Тэмүүлэн 17-рт, харин эмэгтэйчүүдээс М.Уранцэцэг 48 кг-ын жинд 18-рт, Б.Бат-Эрдэнэ 21-рт эрэмбэлэгдээд байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж