Лам нар эмзэг бүлгийнхэнд туслав

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Лам нар эмзэг бүлгийнхэнд туслав

Өвөрхангай аймгийн төв дэх Ганданпунцаглин хийдийн лам нар Арвайхээр сумын есөн багийн оршин суугчдын дунд судалгаа явуулж аж амьдралын түвшин нь эмзэг бүлэгт хамаарахаар 490 өрхийн 3000 хүнд дулаан хувцас гардууллаа. Тус сумын ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургуулийн тусгай бүлэгт суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй 40 сурагчид багтжээ.

Ганданпунцаглин хийдийнхэн сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа өргөжүүлж БНСУ-ын Пусан хотын зарим байгууллагуудтай шууд харилцаа тогтоогоод байгаа бөгөөд манайхны амьдрал байдлыг гадарладаг зарим иргэд тусламж бараа цуглуулж илгээсэн юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж