Б.Батбаярын хүү залилангийн хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Б.Батбаярын хүү залилангийн хэрэгт холбогджээ

УИХ-ын гишүүн  Батж. Батбаярын хүү БОАЖЯ-ныхныг залилсан хэргээр буруутгагдаж байгаа гэнэ. Тодруулбал, Засгийн газрын “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ-наас зарласан үүл судалж, буудаж бороо оруулах  төхөөрөмж нийлүүлэх тендерт  УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Б.Баттулга ялалт байгуулжээ. Ингэхдээ тэрээр өөрийн эзэмшлийн “Спейшл” компорациас оролцож, Хятадын Бүх цэргийн техникийн үйлдвэрээс дөрвөн радарыг /үүл буудагч/ нэг тэрбум төгрөгөөр худалдан авч, тус яаманд нийлүүлсэн байна. Нэг радар нь ойролцоогоор 330 орчим сая төгрөгийн үнэтэй аж. Гэтэл түүний нийлүүлсэн тоног төхөөрөмж ажилладаггүй, эвдэрсэн болохыг Сэлэнгэ, Өвөрхангай, Завхан, Хэнтий аймгийн удирдлагууд Ус,цаг уурын хүрээлэнд мэдэгдснээр асуудал “боссон” байна.  Өдгөө хууль, хяналтын байгууллага Б.Баттулгыг албан үүрэгтээ хайнга хандаж, улсын төсвийг эвдэрхий төхөөрөмжид зарцуулсан хэмээн залилангаар буруутгаж байгаа гэнэ. Түүнд холбогдох хэргийг УМБГ-т мөрдөн шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж