Чанаргүй барилгуудыг нураана

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Чанаргүй барилгуудыг нураана

Энэ оноос нийслэлийн бүх барилгыг гэрчилгээжүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр барилга байгууламжийн газар хөдлөлтөд хэр тэсвэртэй болох нь тодорхой болохоос гадна шинээр баригдах барилгууд долоон баллын газар хөдлөлтөд “даах”-аар баригдах юм байна. Гэрчигээтэй болгох явцад орон сууцнууд газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогдвол тухай байгууллагыг сэргээн засварлах аж. Хэт чанаргүй болсон барилгыг албан хүчээр нурааж хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нурааж, дахин барилгажуулах гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж