
Уг хэрэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байх Цамбагарав үйлчилгээний төвийн ойролцоох нэгэн бааранд 23:30 цагийн үед болсон байна. Тодруулбал, тус дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 21 настай М-ийг бааранд танилцсан оршин суух хаяг тодорхойгүй 25 настай эрэгтэй Э нь согтуурсан үедээ “хамт явсангүй” гэсэн шалтгаанаар зодож дээрэмдснийг нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын дөрөвдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа З.Ганбат, Г.Ууганбаяр нар илрүүлжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
П.Наран